Амжилт Мэдээ

“The Pussycat Dolls” хамтлаг эргэн нэгджээ

 Америкийн поп, R&B урсгалын “The Pussycat Dolls” хамтлаг эргэн нэгдэж байгаа тухай дуучин Николь Шерзингер “Инстаграм” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

“Бид эргэн ирж байгааг мэдэгдэхэд таатай байна. Аялан тоглолт ирэх онд Их Британид эхэлнэ” хэмээн тэрбээр тэмдэглэжээ.

Хамтлагийн бүрэлдэхүүнд Кармит Бачар, Эшли Робертс, Жессики Сатта, Кимберли Уайатт, Николь Шерзингер эргэн орж байгаа нь тодорхой болжээ. Харин дуучин Мелоди Торнтон нэгдэхгүй аж.

Хамтлагийн гишүүд дуучин Николь Шерзингерийн сүүдэр дор байхаас залхаж байна гэх дуулиан дэгдэж, “The Pussycat Dolls” хамтлаг тарснаас хойш арван жилийн дараа ийнхүү дахин нэгдэж байгаа аж.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!