Амьдрал Мэдээ Папараци Улс төр Фото мэдээ

TIMЕ СЭТГҮҮЛ Б.БОЛОР-ЭРДЭНИЙГ  ЛИДЕР ЭМЭГТЭЙГЭЭР ЗАРЛАВ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ оны онцлох эмэгтэй болжээ. Тодруулбал,  Time.com Монгол Улсын Засгийн газрын хамгийн залуу лидер, технологийн салбарт эмэгтэйчүүдийн орон зайг нээж буй эрхэм хэмээн нэрлэжээ. Цахим хөгжил, харилцаа холбооны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж буй 29 настай Б.Болор-Эрдэнэ нь “Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрүүлэхийн тулд илүү шаргуу ажиллах хэрэгтэй” хэмээн хэлжээ. Б.Болор-Эрдэнэ нь Оксфордын их сургуульд хийсэн судалгаандаа үндэслэн төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-mongolia”-г санаачлан ажил хэрэг болгосон бөгөөд өнөөдөр төрийн 61 байгууллагын 657 үйлчилгээг иргэд давхардсан тоогоор 11 сая удаа цахимаар авч, 99.5 тэрбум төгрөгийн хэмнэлт бий болгосон байна. “E-Mongolia” систем нь Эстони улсын цахим шилжилтийн туршлагад үндэслэгдэн хийгдэж буй ажил бөгөөд өнөөдөр иргэд веб сайт болон гар утасны аппликейшнаар дамжуулан төрийн үйлчилгээг цахимаар авч байна. Монгол Улсын энэхүү амжилтыг дэлхийн хөгжиж буй 10 гаруй улстай хуваалцаж, туршлага солилцож байгаа бөгөөд үүгээр дамжуулан Монгол Улсын мэдээллийн технологийн салбар дэлхийд танигдах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах бүрэн боломж бүрдэж байна.

 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!