Uncategorized Амжилт Мэдээ Онцлох мэдээ Папараци Трэнд Фото мэдээ

“United Nude”-ын гоё гуталнуудыг өмсөхгүй бол хүн биш шүү

Супер Рубин” ХХК-ийн Захирал Э.Халиун бизнесээ улам тэлсээр байна. Анх “Dyrberg Kern” брэндийг эх орондоо нутагшуулж, бүсгүйчүүдийн нүдийг булаасан тансаг аксисуарь, болор чулууны гайхамшигийг мэдрүүлж байсан бол өдгөө түүний бизнес улам хүчээ авсаар байгаа юм. Э.Халиун үзэсгэлэнт сайхан ээжийнхээ хамт манай дуранд өртжээ.
Тэрбээр “Би 2008 онд Дани улсад амьдарч байх үедээ “Dyrberg Kern” брэндтэй анх танилцаж, эх орондоо оруулж ирэхээр шийдэн, хоёр гурван жил уйгагүй хөөцөлдсөний эцэст албан ёсны эрхийг нь авч, Монголд салбараа нээж байлаа. Өөрөө график дизайн, зураач мэргэжилтэй болоод тэр үү, хаана л загварлаг, өвөрмөц, хараа булаах сонин сайхан зүйлс байна нүд унагаж явдаг юм. Тиймээс ч энэхүү загварлаг, ур хийц сайтай аксессуар брэндэд сэтгэл татагдаж, Монголынхоо хэрэглэгчдэд хүргэхээр шийдэж байв. Тэр үед дэлхий ертөнц Монголыг төдийлөн сайн мэддэггүй, монголчууд ч Данийн брэнд гэхээр ойлголт багатай байсан тул эхний хоёр жил чамгүй их хөдөлмөрлөж билээ. Ингэж анх эхэлсэн бизнес маань бусад олон амжилттай ажлын суурь болж, энэ арван жилийн хугацаанд манай компани өргөжин тэлж, Голландын “United Nude”, Данийн “Dansk”, ”Kunst” болон бусад хэд хэдэн брэнд оруулж ирэн, мөн өөрсдийн “Үйтэм” хувцасны брэнд, “Horned owl” ресторан зэргийг нээн ажиллуулж байна. Би бизнестээ “удаан боловч зогсолтгүй” гэдэг зарчмыг баримталж, бага багаар тасралтгүй өсөж дэвшин, хариуцлагатай нямбай байхыг эрхэмлэдэг” хэмээн ярьж байлаа.
Өдгөө Монголд Голландын “United Nude”, Данийн “Dansk”, ”Kunst”, “Үйтэм” хувцасны брэнд, “Horned owl” рестораныг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Ялангуяа чамин тансаг, уран хэрнээ хөлд тун эвтэйхэн “United Nude”-ын гоё гуталнуудыг нь өмсөхгүй бол хүн биш шүү.

Санал болгох

О.Батнайрамдал: Лу.Гантөмөрийн нэр дэвшсэн газарт нь би очиж нэр дэвшинэ

uuganaa90

Т.Бадамжунайн хамаатан, газрын наймаачин Н.Болорчулууныг шалгах хэрэгтэй‼️⁉️

uuganaa90

А.Сүхбат аваргын усны дусал шиг адилхан хүүхдүүд

uuganaa90

Брэнд болон алтаар гоёсон хос TripleX-ийг өнгөлөв

uuganaa90

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!