Коронавирусын тохиолдол ихсэх тусам вакциндаа идэвхитэй хамрагдахыг улс нийтээр уриалж байгаа билээ. Тэгвэл сүүлийн үед вакцины талаарх сөрөг мэдээлэл нийгмийн сүлжээнд мэдээлэл ихээр тархаад байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийн гэргий нүүр номондоо “Найзын маань бага дүү вакцин хийлгээд зуурдаар явчлаа. Монгол Улсын иргэн хашааны хонь биш. Туршилтын вакцинаа зогсоо” хэмээн бичсэн нь олон хүний анхаарлыг татаад байна.
Дараагийн мэдээ