Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Коронавирусийг 48 цагийн дотор устгах эмийг туршиж байна

Австралийн Мельбурн хотын Монашийн их сургуулийн Халдварт өвчин, дархлаа судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Леон Кайли тэргүүтэй эрдэмтдийн баг шинэ төрлийн коронавирусийн эсрэг өндөр үр дүнтэй эмийг олсноо зарлажээ. “Antiviral Research” шинжлэх ухааны сэтгүүлд тэдний судалгааны ажил нийтлэгдсэн бөгөөд шимэгч хорхойн эсрэг эмчилгээнд ашигладаг “lvermectin” гэх эм нь “соvіd-19″ өвчний эсрэг үр дүнтэй байж болохыг баталсан байна.

Эрдэмтдийн баг эхлээд эдийн дээжийг лабораторийн орчинд коронавирусээр халдварлуулаад дараа нь “lvermectin” эмийг хийсэн байна. Ингээд 24 цаг ажиглахад дээж дээрх коронавирусийн тархалт ихээхэн багассан байсан ба 48 цагийн дараа гэхэд вирус бараг ул мөргүй устсан байжээ.

Иймээс тэд туршилтыг амьтан, цаашлаад хүн дээр явуулахаар төлөвлөж байгаа аж. Гэхдээ лабораторийн орчинд хийсэн туршилтад найдаж болохгүй ба амьд организм дээр туршихад үр дүн өөр гарах тохиолдол байдгийг онцолжээ.

Дээрх эм нь дэлхий даяар олдоц ихтэй байдаг ба АНУ-ын Хүнс, эмийн холбоогоор хүлээн зөвшөөрөгдсөн шимэгчийн эсрэг үйлчилгээтэй эм юм . Энэхүү эм нь мөн ХДХВ, Зика вирус, томуу, хумхаа өвчний эмчилгээнд өргөн ашигладаг байна.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!