С.Бямбацогт гишүүний 15 тэрбум төгрөгийн асуудал ил гарлаа
ЖДҮХС-гаас хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан, зээл олгохыг дэмжиж хүсэлт гаргасан 49 гишүүний асуудал өдгөө ч намжаагүй байна. Нэр дурдагдсан гишүүдийг ЖДҮХС-гаас иргэд, аж ахуй нэгжийг зээл авахад нь ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэн Нийслэлийн прокурор, АТГ-аас шалгаж буй. Тэгвэл УИХ-д дахин сонгогдсон архаг гишүүн С.Бямбацогт үүнээс ялгаагүй хувийн ашиг сонирхлоор ажилдаа хандаж ирснийг батлах нэгэн баримтыг бид энэ удаа дэлгэхээр шийдлээ.
Ховд аймгаас “босоо” сонгогддог С.Бямбацогт 2007-2011 онд л гэхэд 15 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Ньюпрогресс” компани дээрээ төрөөс татан, ажил хийлгэх нэртэй завшсан байж болзошгүй байгаа юм. Мэдээж 100 хувь идэхгүй нь ойлгомжтой бөгөөд хувийн компаниараа доор дурьдагдсан ажлыг хийлгэх нэрийдлээр тодорхой хувийг ашиг болгожээ. Огт ашиггүй зүйлд Их хурлын гишүүн маань компаниа дайчилна гэж юу байх билээ.
Ньюпрогресс компани бол С.Бямбацогтын үүсгэн байгуулсан байгууллага. 2000 онд үндэс сууриа тавьж, өнөөдөр 1500 гаруй ажилтан, 8 охин компанитай Монгол Улсын дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулж буй үндэсний томоохон бүтээн байгуулагч групп компани болон өргөжсөн нь С.Бямбацогтын үүрэг рольтой ихээхэн холбоотой. Иргэний болон үйлдвэрийн барилга угсралт, зам гүүрийн барилга угсралт, эрчим хүчний барилга угсралт, эрдэс нунтаг, барилгын материалын үйлдвэрлэл, бетон хийцийн үйлдвэрлэл, төмөр бетон тулгуурын үйлдвэрлэл, гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг уг байгууллага 15 тэрбумын ажлаа ч энэхүү чиглэлээр хийж гүйцэтгэжээ. Мэдээж ажил гүйцэтгэж бололгүй л яах вэ, гэхдээ ашиг сонирхлын бус байх хэрэгтэй. Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон зуун компани байхад яагаад заавал С.Бямбацогтын үүсгэн байгуулсан компани эдгээр ажлыг хийх ёстой гэж. Эдгээр ажлыг хийхийн тулд тендер авсан нь мэдээж. Гэвч яагаад заавал ардын хүүгийн компани биш Их хурлын гишүүний өөрийнх нь үүсгэн байгуулсан компани тендерт ялах ёстой билээ.
Саяхан УИХ-ын гишүүд маань тангарагаа өргөж, ард түмнээ төлөөлөн төрийн ордонд төвхнөцгөөсөн. Тангарагийн үгэнд “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийн дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээсэн байдаг. Харамсалтай нь Ховдоос хэдэнтээ УИХ-д сонгогдсон гишүүн С.Бямбацогтод энэхүү тангараг огтхон ч нөлөөлсөнгүй бололтой. Мөн УИХ-ын гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах, Гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах, Хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх хэмээн УИХ-ын гишүүний хориглох зүйлсийн талаар ч хуульчилсан байдаг. Ашиг сонирхлын зөрчлийн хуулиараа ч С.Бямбацогт гишүүн хувийн компанидаа давуу эрх олгох нь хориотой шүү дээ. Харамсалтай нь ийм л ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг Ховд нутгийн ахан дүүс УИХ-д ахин дахин сонгож, далд явуулга, ажлуудыг нь хөхиүлэн дэмжсээр байна. Бидэнд мэдэгдэж, харагдсан нь л энэ. Харагдаж, үзэгдээгүй хэчнээн ч төгрөгийг төрөөс хумсалсан байхыг бид таашгүй. Харамсаад баршгүй нь, хараарай энэ гишүүнээ ард түмээн.
|
Төрийн санхүүжилт /төгрөг/ | ||||||
хугацаа | төсөл | регистр | нэр | Санхүүжилт | Дүн | ||
22-FEB-07 | Эрчим хїчний хєрєнгє оруулалт | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | Ховд Цэцэг НЦС БУА санхїїжи | 3,220,000.0 | |
17-MAY-07 | Эрчим хїчний хєрєнгє оруулалт | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | Ховд Зэрэг Дарви сум | 543,900,000.0 | |
17-MAY-07 | Эрчим хїчний хєрєнгє оруулалт | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | Ховд Цэцэг БУА урь санхїїж | 141,800,000.0 | |
17-MAY-07 | Эрчим хїчний хєрєнгє оруулалт | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | Ховд Манхан Чандмань | 244,100,000.0 | |
17-MAY-07 | Эрчим хїчний хєрєнгє оруулалт | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | Ховд Манхан Зэрэг сум | 499,800,000.0 | |
23-JUL-07 | Эрчим хїчний хєрєнгє оруулалт | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | Ховд Мянгад-Манхан дэд станц | 1,428,000,000.0 | |
10-AUG-07 | Эрчим хїчний хєрєнгє оруулалт | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | ХО Манхан Чандман санхїїж | 81,000,000.0 | |
27-AUG-07 | Эрчим хїчний хєрєнгє оруулалт | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | ХО Манхан Зэрэг санхїїж | 853,000,000.0 | |
27-AUG-07 | Эрчим хїчний хєрєнгє оруулалт | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | ХО зэрэг дарви сум санхїїж | 212,000,000.0 | |
18-SEP-07 | Хєдєлмєр эрхлэлтийг дэмжих | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | суртчилгааны | 2,561,120.0 | |
08-OCT-07 | Эрчим хїчний хєрєнгє оруулалт | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | Хо Мянгад-Манхан БУА санхїїж | 141,600,000.0 | |
03-OCT-07 | Эрчим хїчний хєрєнгє оруулалт | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | ХО Цэцэг ДЦСтанцтай хослон аж | 183,100,000.0 | |
03-OCT-07 | Эрчим хїчний хєрєнгє оруулалт | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | ХО Зэрэг-Дарви БУА санхїїжилт | 656,000,000.0 | |
03-OCT-07 | Эрчим хїчний хєрєнгє оруулалт | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | ХО Манхан-Чандмань БУА санхїї | 194,000,000.0 | |
03-OCT-07 | Эрчим хїчний хєрєнгє оруулалт | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | ХО Манхан-Зэрэг БУА санхїї | 203,000,000.0 | |
19-AUG-09 | Боловсролын салбарын ХО, ИЗ | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | сур барилга | 400,752,141.0 | |
13-OCT-09 | ЭБЭХЯам- Хєрєнгє оруулалт | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | Санхїїжилт | 124,400,000.0 | |
19-NOV-09 | Боловсролын салбарын ХО, ИЗ | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | ажлын гїйцэтгэл | 262,100,000.0 | |
27-DEC-07 | Эрчим хїчний хєрєнгє оруулалт | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | ХО Манхан-Чандмань БУА | 44,200,000.0 | |
27-DEC-07 | Эрчим хїчний хєрєнгє оруулалт | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | ХО Мянгад-Манхан БУА | 956,400,000.0 | |
26-DEC-07 | Эрчим хїчний хєрєнгє оруулалт | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | ХО Мянгад-Манхан БУА | 1,637,900,000.0 | |
26-DEC-07 | Хан-уул дїїргийн прокурор | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | материалын їнэ | 891,200.0 | |
24-JAN-08 | НТГ-ын ААНБОАТ | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | 2008-1-4 1а/38 а/б давхардсан | 7,000,000.0 | |
24-JAN-08 | НЄАТ / НТГ | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | 2008-1-4 1а/38 а/б давхардсан | 20,000,000.0 | |
28-DEC-07 | Эрчим хїчний хєрєнгє оруулалт | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | ХО Цэцэг НСЦС-н БУА | 36,100,000.0 | |
28-DEC-07 | Эрчим хїчний хєрєнгє оруулалт | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | Ховд. Манхан-Чандмань 15кв | 181,700,000.0 | |
28-DEC-07 | Эрчим хїчний хєрєнгє оруулалт | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | Мангад-Манхан 110кв | 103,700,000.0 | |
28-DEC-07 | Эрчим хїчний хєрєнгє оруулалт | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | Манхан-Зэрэг 35 кв | 20,300,000.0 | |
28-DEC-07 | Эрчим хїчний хєрєнгє оруулалт | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | ХО Зэрэг-Дарви БУА | 140,000,000.0 | |
01-MAY-08 | Эрчим хїчний хєрєнгє оруулалт | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | До Баяндун-Баянуул 35кв | 603,000,000.0 | |
26-APR-10 | Боловсролын салбарын ХО, ИЗ | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | Ховд аймгийн Мєст сумын 520 су | 208,400,000.0 | |
15-FEB-11 | ТАХ-н буруутай їйл аж-ны нєх.т | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | нєхєн олговор | 14,720,311.1 | |
01-SEP-11 | Боловсролын салбарын ХО, ИЗ | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | Ховд Мєст 320 сууд соёл тєв | 195,000,000.0 | |
16-DEC-11 | Боловсролын салбарын ХО, ИЗ | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | Хо.Мєст 520 суудалтай сур-н | 8,890,390.0 | |
28-DEC-11 | Боловсролын салбарын ХО, ИЗ | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | Хо.Мєст 320суудалтай соёлын | 267,172,583.0 | |
07-APR-11 | Боловсролын салбарын ХО, ИЗ | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | 320 суудалтай барилга | 159,149,824.0 | |
22-AUG-11 | БХБЯамны Хєрєнгє оруулалт | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | УБ барилгйн хийц лаб санх | 334,268,682.0 | |
08-SEP-11 | БХБЯамны Хєрєнгє оруулалт | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | лабратори барилга санх | 833,685,965.0 | |
30-DEC-11 | БХБЯамны Хєрєнгє оруулалт | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | барилгын санх | 560,674,009.0 | |
28-DEC-11 | БХБЯамны Хєрєнгє оруулалт | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | барилга санх | 325,917,696.0 | |
15-SEP-11 | ЭБЭХЯам- Хєрєнгє оруулалт | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | Мєрєн Могойн голын 110кв-н | 2,400,000,000.0 | |
12-SEP-08 | Эрчим хїчний хєрєнгє оруулалт | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | БЄ Улаанхус Согоот баг | 81,100,000.0 | |
23-APR-09 | ОБЕГ – Нєєцийн орлого | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | Євс тэжээлийн | 10,982,000.0 | |
27-MAY-09 | ЭБЭХЯам- Хєрєнгє оруулалт | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | шугамын санхїїжилт | 13,665,154.0 | |
23-JUL-10 | ЭБЭХЯ- Барьцаа | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | Дорнод Баяндун Баянуул | 52,222,000.0 | |
27-JUL-10 | Боловсролын салбарын ХО, ИЗ | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | Ховд аймгийн Мєст сумын 320 су | 50,000,000.0 | |
27-JUL-10 | Боловсролын салбарын ХО, ИЗ | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | Ховд аймгийн Мєст сумын 520 су | 221,858,000.0 | |
12-AUG-10 | ТАХ-н буруутай їйл аж-ны нєх.т | 2601125 | Ньюпрогресс | Тєв тєрийн сан | Нєхєн олговор | 176,643,733.2 | |
Нийт | 15,839,874,808.3 |