АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд болсон улс төр, нийгэмд болж буй үйл явдлуудын талаар ярих зүйл олон бий. Намраас эхлээд АН-ын дотоодод удирлагын түвшинд маргаан үүссэн. Хүмүүс яриад байгаа шиг хагарал зөрчил анхан, дунд шатанд үүсээгүй. Асуудал үүсгэж байгаа нөхдүүдтэй зөвшилцөх, ойлголцох байр суурь барьж ажилласан. .
АН-ын үйл ажиллагаа тодорхой эрх мэдэлтнүүд, албан тушаалтнуудын дүрмийн бус үйл ажиллагаанас болж саарсан. 2020 оны УИХ-ын сонгууль луйврын сонгууль болсон. Энэ сонгуульд Х.Баттулга маш их үүрэг гүйцэтгэсэн. Захиалгын хүмүүсээ гаргаж ирсэн. Тэд нь тэр хүндээ яаж үнэнчээр зүтгэж байгааг та бүхэн харж байна. Аливаа нам үнэт зүйл, үзэл санаан дээр оршдог.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бичиг баримтаа СЕХ-нд өглөө. Тавдугаар сарын 08-ны дотор СЕХ шийдвэрээ гаргана. Миний хувьд хэдхэн хоногийн өмнө хүртэл АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тухай бодол байгаагүй. Илэн далангүй шууд хэлье. АН-ын удирдлагын багаас надад санал тавьж байсан. АН-ын хувь заяатай холбоотой үйлдлүүд гаарч эхэлсэн учраас нэрээ дэвшүүлье гэсэн шийдвэрт хүрсэн юм. Хэн дуртай нь АН-д гүйж орж ирээд, өөрийгөө АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж байгаа нь улс төрчийн ёс зүй гэж үнэхээр байхгүй болсон юм байна гэдгийг харууллаа.
АН хэрэггүй гэж гарчхаад, бие даагчаар УИХ-д орж ирсэн нөхөр, хаа хамаагүй өөр намд байж байгаад гүйж орж ирсэн нөхдүүд АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж байсан нь АН-ын даргаар ажиллаж, үүрэг хариуцлага хүлээж байсан намайг ийм шийдвэр гаргахад хүргэлээ” гэв.