Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

СӨХ-ны үйл ажиллагааг шилэн болгох нэгдсэн аппликэйшнтэй болжээ

Улсын хэмжээнд 1,500 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулдаг бөгөөд  Улаанбаатар хотод 926 СӨХ байдаг байна. Харин  СӨХ-ны үйл ажиллагаа, эрх үүргийг нь хамгаалах СӨХ-ийн Дээд зөвлөл байдаг ба тус зөвлөлд 900 СӨХ нэгджээ.

Сууц өмчлөгчдийн холбоо буюу СӨХ-ны сарын төлбөрийн тухайд хөдөө орон нутагт  дунджаар 3,000-15,000 орчим төгрөг бол Улаанбаатарт 15,000-30,000 төгрөг орчим байдаг. Үүний 10 хүрэхгүй хувь нь 200,000 төгрөгөөс дээш төлбөр авдаг байна. Эдгээр СӨХ-үүдэд нийт 24,000 орчим  ажилтан, албан хаагчид ажилладаг.

Иргэдийн дунд СӨХ-ийн үйл ажиллагаа, үйлчилгээг төдийлөн сайн мэддэггүй. СӨХ-ийн төлбөр огт төлдөггүй айлууд ч байдаг байна. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэд СӨХ-ны асуудлаар  дараах гомдлыг ирүүлдэг. Үүнд

  • Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, хураамж, зарцуулалт, хяналт
  • СӨХ ус, цахилгаан тасалж байгаа тухай
  • СӨХ-ны дундын өмчлөлийн засвар үйлчилгээ
  • Хууль бусаар СӨХ байгуулсан, СӨХ-г солих шаардлагатай тухай
  • Орон сууцны засвар, үйлчилгээ үзүүлж буй компани СӨХ-ны үйл ажиллагаа явуулж  байгаа тухай шүүмжлэлтэй ханддаг байна.

Иймд аль аль талдаа ойлгомжтой байх үүднээс иргэний төлж буй СӨХ-ны төлбөр хаана, юунд зарцуулагддаг тухай, иргэн СӨХ-д ямар үнэлгээ өгөх, ямар шаардлага тавьж болох талаар, СӨХ, иргэний харилцан эрх үүргийг тодорхой болгох хэрэгтэй үзжээ.

Ингээд эдгээр асуудлыг шийдвэрлэж, СӨХ-ны үйл ажиллагааг шилэн болгож нэгдсэн аппликэйшнтэй болж байгаа тухайгаа олон нийтэд зарлалаа. Эхний ээлжид СӨХ-ийн дээд зөвлөлийн гишүүн болох 900 СӨХ хамрагдаж үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй болгохоо илэрхийлжээ.

Тус АПП-ийн хөгжүүлэлтийг “Юб колл” ХХК гүйцэтгэсэн бөгөөд үйлчилгээндээ ашиглахыг хүссэн аль ч СӨХ-д үнэ төлбөргүй, хугацаагүйгээр ашиглах эрх олгож байна. Хамгийн гол нь иргэд сэтгэл ханамжтай байж, хүн бүрт эргэлзээтэй байсан СӨХ-ны асуудлууд шилэн болох нь чухал юм.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!