Амьдрал Мэдээ

Улсын аварга Э.Оюунболд сар шинийн барилдаанд зодоглоно

Монгол Улсын арслан Энхтөгсийн Оюунболд 2019 оны улсын их баяр наадамд түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн. Тус баяр наадмын үеэр авсан сэргээшийн шинжилгээгээр түүнээс хориотой бэлдмэл илэрсэн гэх дуулиан дэгдэж, МҮБХ-ноос албан ёсоор сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг хараахан зарлаагүй байгаа ч Оюунболд “А сорьцын сэргээшийн шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй, хууль хяналтын байгууллагаар шалгуулна” гэж мэдэгдэл хийсэн юм.

Тэрээр “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт өгсөн тодруулгадаа “Сэргээшийн асуудлын талаар надад одоогоор албан ёсоор мэдэгдсэн юм алга. Миний нэр төрд халдсан, над руу залгаж дарамталж байсан хүмүүстэй цаашид хатуу тэмцэнэ. Наадмын өмнө над руу утсаар залгаж “Чамаас заавал допинг илрүүлнэ” гэж заналхийлж байсан удаатай” гээд “Сар шинийн барилдаанд зодоглох уу” гэсэн сэтгүүлчийн асуултад “Намайг гүтгэсэн. Би удахгүй барилдана” гэж хариулжээ.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!