Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Эмэгтэйчүүд Э-гийн биеийг үнэлүүлж байсан байж болзошгүй талаар эх сурвалж мэдээллээ

Нийгмийн сүлжээнд 17 настай, эмэгтэй Э-г удаа дараа алгадаж, хөлөө үнсүүлж “Би чамд хайртай” гэж хэлүүлэн тохуурхаж байгаа бичлэг өнгөрсөн долоо хоногт цацагдсан билээ.

Бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан даруйд хууль, хяналтын байгууллагаас дээрх хэргийг шалгаж, тухайн эмэгтэйд бие махбодын хүчирхийлэл үйлдсэн дөрвөн хүнийг тогтоон, хэргийг шалгаж эхэлсэн юм.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү “Цахим орчинд түгсэн эмэгтэйчүүд нэгнийгээ дээрэлхсэн гэх хэргийг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлсэн. Уг бичлэгт иргэн Э-г дээрэлхэж байгааг тогтоосон” гэх тайлбарыг хэвлэлийнхэнд өгсөн байдаг.

Тэгвэл эл хэрэгт сэжигтнээр татагдсан дөрвөн эмэгтэйг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, шалгаж эхэлжээ.

Учир нь, тухайн эмэгтэйчүүд нийлж 17 настай Э-гийн биеийг үнэлүүлж байсан байж болзошгүй талаар баттай эх сурвалж мэдээллээ.

Тиймээс хуулийн байгууллагаас эл хэргийг зохион байгуулалттай гэмт хэрэг хэмээн үзэж, гэмт этгээдүүдийг цагдан хориод байгаа аж.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!