Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“Аравт-2021” олон улсын морин цэргийн уралдааныг МОНГОЛД зохион байгуулна

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам-2021” цогцолбор тэмцээний хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчин энэ жил “Аравт-2021” олон улсын морин цэргийн уралдааныг өөрийн нутагт, “Цэргийн ралли” цэргийн авто машины уралдааныг ОХУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран зохион байгуулах билээ.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан төлөвлөлтийн хурал ОХУ-ын Тува улсын нийслэл Кызыл хотод тавдугаар сарын 22-25-ны өдрүүдэд болов.

Монгол Улсын Зэвсэгт хүчний ажлыг хэсгийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, ОХУ-ын талаас ОХУ-ын БХЯ-ны Авто-хуягт танкийн ерөнхий газрын дарга, хурандаа А.Власенко, ОХУ-ын Хуурай замын цэргийн командлалын Байлдааны бэлтгэлийн газрын ахлах офицер, хурандаа А.Покровский нар ахлан оролцлоо.

Төлөвлөлтийн хурал 2 үе шаттай явагдсан ба нэгдүгээр шатанд “Цэргийн ралли” авто машины уралдааныг Монгол Улстай хамтран зохион байгуулах асуудлаар, хоёрдугаар шатанд “Аравт” морин цэргийн олон улсын уралдааны зохион байгуулалтын талаар хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрсэн юм.

Түүнчлэн Монгол Улсын Зэвсэгт хүчний ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Аравт-2021”, “Цэргийн ралли-2021” уралдаанд оролцох ОХУ-ын багийг сонгон шалгаруулах тэмцээний нээлтийн арга хэмжээнд оролцож, тэмцээний явцтай танилцжээ.

 Эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штаб

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!