Амьдрал Мэдээ Улс төр

Б.БАТ-ЭРДЭНЭ: БНСУ-ЫН ИРГЭД МАНАЙ УЛСАД ВИЗГҮЙ ЗОРЧИХ АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭГДЭЭД ЯВЖ БАЙНА

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нар өнөөдөр /2022.04.28/ 100 хоногийн ажлын тайлангаа танилцуулав. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, “БНСУ дунджаар 27 сая жуулчинтай. Үүний 16 сая нь Хятад болон ойролцоо улсуудад жуулчилдаг ийм тоо бий. Харин 2019 онд манай улсад хамгийн дээд цэгтээ 100 мянган жуулчин ирсэн байгаа юм. Энэ нь хоёр хүчин зүйлээс нөлөөлж байна. Нэг нь агаарын тээвэр, хоёрдугаарт визтэй холбоотой. Гэхдээ БНСУ-ын элчин сайдаас болон аялал жуулчлалын компаниудаас ирсэн хүсэлтийг үндэслээд Монгол Улсын ЗГ-аас хуралдаанаар оруулж, Засгийн газраас тэмдэглэл гарсан. БНСУ-ын жуулчид визгүй зорчих асуудал шийдвэрлэгдээд явж байгаа” гэлээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!