Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“Вакцины хомстолтой үед бэлэн вакцинаа хийлгээч гэж уриалах орон Монголоос өөр байхгүй”

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тус яамны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр:

“Сүүлийн 24 цагт 13553 хүнд шинжилгээ хийснээс 1306 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Эдгээр тохиолдлын 90 орчим хувь нь ойрын хавьтагчдаас илэрсэн. 10 орчим хувь нь тандалтаас илэрсэн. Дотоодын халдвар 1303, эмнэлгээс шалтгаалсан 3, Улаанбаатарт 1107 тохиолдол, хөдөө орон нутагт 116 тохиолдол бүртгэгдсэн. 1039 хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн иргэдийн тоо 20681 болж байгаа юм.

5 хүн нас барсан. 71 настай эрэгтэй, 78 настай эрэгтэй, 78 настай эрэгтэй, 85 настай эрэгтэй, 73 настай эрэгтэй байсан. Эдгээр хүмүүс халдварын хүнд хэлбэрээр хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Ингээд орон нутгийн халдварыг танилцуулъя. Орхон, Төв аймгуудад 24 тохиолдол, Сэлэнгэ 12, Завхан 9, Архангай 3, Говь-Алтай 6, Ховд 3, Өвөрхангай 19, Дорноговь 1, Дорнод 8 гэх халдварууд бүртгэгдсэн. Эмнэлэгт 4825 хүн хэвтэн эмчлүүлж байна” гэв. Түүнчлэн тэрбээр:

“Дэлхийн ихэнх оронд вакцины хомстол үүссэн энэ үед бэлэн вакцинаа хийлгээч гэж уриалах орон Монголоос өөр байхгүй болов уу. Тиймээс та бүхэн маань дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг хүсэж байна” гэв.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!