Папараци Шар мэдээ

Гавьяат жүжигчин Ч.Золбоот хэнз үрээ өлгийдэн авчээ

“Халуухан” гэдэг ойлголт зөвхөн бүсгүйчүүдэд хамаатай ойлголт бус гэдгийг барин тавин нотолсон хүн бол МУГЖ Г.Золбоот. Түүний амьдрал, урлагтай холбогдсон он жилүүд тэр чигээрээ халуухан гэж мэд. Анхны бүтээл нь “Бүлээн нурам” кино байснаас авахуулаад бүсгүйчүүд одоо ч түүнийг зүрх шархлуулам сайхан эр хэмээн шүүрс алддаг. Ямартаа л эхнэр Н.Мөнхтуяаг нь “Нөхрөөсөө салаад өгөөч” гэж үйл тамыг нь үзэж байх вэ дээ. Тэгвэл гурван хүүхдийн аав, эхнэртээ туйлын үнэнч гэгдэж байсан Г.Золбоотыг хоёр жилийн өмнөөс гоонь эр болсон талаар хэвлэлээр нэг бичиж байсныг санаж буй биз. Бие холдвол сэтгэл холдоно гэгчээр гэргий нь хилийн чанадад мэргэжил дээшлүүлэхээр одсоор багагүй хугацааг үдсэн. Эх орондоо хүүгийн хамт амьдарч, уран бүтээлээ тууштай туурвиж яваа гавьяат маань саяхны нэгэн өдөр бие давхар бүсгүйтэй олны өмнө фокуслах нь тэр. Харин алс хол хилийн чанадад мэргэжил дээшлүүлэхээр явсан гэргий нь төрхөмдөө буцаж ирэн отгон гавьяатад хэнз үрийг нь төрүүлж өгөх гэж байна уу эсвэл мань эр гэргийгээ солин гоонь эрийн амьдралдаа цэг тавьсан уу гэдгийг цаг хугацаа л харуулах биз ээ. Юутай ч шинэхэн гавьяат маань саяхан бяцхан сахиусан тэнгэрээ өлгийдөн авчээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сураггүй шинэ гишүүдийг ард түмэн таних болоогүй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!