Амжилт Онцлох мэдээ СЕНСАЦИ Шар мэдээ

Г.Дамдинням гишүүн нэрт дипломатч Д.Цахилгааны хүргэн, хадам ах нь эх орноосоо урвасан, улсын нууц задруулсан хэргээр ял сонсож байжээ

,,,Нэрт дипломатч Д.Цахилгаан гуайн хүү УИХ-ын Гадаад харилцааны хэлтсийн зөвлөх асан Ц.Жар­галсайхан гэх нэгэн улсын нууц задруулсан, эх орноосоо урвасан, гадаадын тагнуулын байгууллагад мэдээлэл өгсөн зэрэг хэлэхээс ч зүрхшээм олон том хэргээс болж 17 жилийн ял сонсож байв,,,

УИХ-ын шинэхэн, “памперстай” гишүүн Г.Дамдинням олон нийтийн дургүйцлийг хүргээд байна.Тэрбээр “Би бол УИХ-ын гишүүн хүн. Ордон дээр цуглах ажилтай гээд зар ирсэн. Гэтэл ордон орох замд цагдаа намайг 30 минут зогсоосон. Харилцаа хандлага, эрүүл аюулгүй байдлын асуудал хангалтгүй байна. Дээрээс өгч  байгаа үүрэг даалгавар газар дээрээ биелж байгаа юу” хэмээн гомдол мэдүүлсэн ч 24 цагийн дотор буруу зүйл ярьсандаа гэмшин ард түмнээсээ уучлалт гуйсан юм. Мэдээж амьдрал ямар заавартайгаа ирэх биш, алдаж, олнолгүй л яах вэ. Гэсэн ч амны салиа нь арилаагүй жаахан гишүүн гэдгээ баталсан Г.Дамдиннямыг олон нийт хэн болох, хаанаас угшилтай, юу хийж ирсэн гэх мэт ихэд сонирхож байна.

Тэгвэл тэрбээр нэрт дипломатч Д.Цахилгааны хүргэн, гэргий Ц.Уянга нь 23 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан удаатай. Ц.Уянгыг захирал байх үед БСШУ-ны сайдаар Ё.Отгонбаяр ажиллаж байсан бөгөөд тэр цагт Г.Дамдинням түүний туслах байсан юм. Нийслэлийн урдаа барьдаг сургуулийн захирал байсны хувьд Ц.Уянгын ажилдаа хандах хандлагыг олон нийт анхааралтай ажиглаж байсан нь мэдээж. Энэ ч утгаараа түүний багш, ажилчидтайгаа харилцах харилцаа, ааш авирыг хэвийн биш, дур зоргоороо халж сольдог, өөрийн таашаалдаа нийцүүлэхийг шаарддаг, хууль бус үйл ажиллагаа явуулдаг хэмээн шүүмжилж байлаа. Мөн сургуулийн сонин гаргаж, сурагчиддаа шахаж байна гэх хэл амны эзэн болж, хахуулийн хэрэгт холбогдон АТГ-т хүртэл шалгуулж байсан гэх нь бий.

Харин Д.Дамдиннямын хувьд 2004 оны сүүлээр Монголд иргэний хөдөлгөөн “boom” болж байх үед “Эрүүл Нийгэм-Иргэний Хөдөлгөөнийг Эрүүлжүүлье” нэртэй хөдөлгөөнийг удирдаж байсан.  Тэр үеийн МАХН, одоогийн МАН-ын дэргэдэх МАСОХ-ны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж, БСШУЯ-ы сайд Ё.Отгонбаярын туслахаар ажилласнаар улс төрд нэвтэрхий орж эхэлсэн. Харин дээд боловсролын туршлага нь МУБИС-ийн бакалавр, Бритиш Колумбын Их сургууль, уул уурхайн засаглал, бодлого судлалыг магистраар төгсчээ. Иймэрхүү түүхэн замналтай түүний хувийн архивыг хадмуудынх нь зарим нэг факт “баяжуулж” өгдөг. Тодруулбал нэрт дипломатч Д.Цахилгаан гуайн хүү УИХ-ын Гадаад харилцааны хэлтсийн зөвлөх асан Ц.Жар­галсайхан гэх нэгэн улсын нууц задруулсан, эх орноосоо урвасан, гадаадын тагнуулын байгууллагад мэдээлэл өгсөн зэрэг хэлэхээс ч зүрхшээм олон том хэргээс болж 17 жилийн ял сонсож байв. Энэ мөчид хүүг нь гэхээсээ эцэг рүү нь дайрсан үг олонтаа сонсогдсон. БНХАУ-д найман жил орчим Элчин сайдаар ажилласан түүний эцэг “Миний хүү гадаадын тагнуул биш. Хэрвээ улсын нууц задруулсан юм бол баримт, нотолгоог нь гаргаж ирэхийг шаардаж байна. Хүү маань Улсын аюулгүй байдал гэдгийг мэдэхгүй, баатар болохыг хүссэн, хэсэг бүлэг хүмүүсийн хийсэн явуулгад өртөөд байна” гэсэн мэдэгдлийг хийсэн. Тэрээр, “Миний хүү улсын нууц задруулсан бол Эрүүгийн хуулийн 79.1 дүгээр зүйл заасанчилан хойд хөрш манай улсын стратегийн аюулгүй байдалд санаархагч дайсан болж таарна. Тиймээс Хойд болон Өмнөд хөршүүд энэ талаар мэдвэл буруу сэтгэгдэл төрөх вий. Миний хүүгийн амь наснаас илүү улсын аюулгүй байдалтай холбоотой асуудал учир ардчилсан төр, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, шүүхийн дээд шатны байгууллагынхан энэ асуудлыг дахин хянаж үзэхийг хүсч байна” гэж байлаа. Түүгээр ч барахгүй Д.Цахилгаан гуай өөрөө хүртэл Энхтайван найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажилладаг байхдаа дэлхийн улс орнуудтай элэгсэг харилцааг үүсгэж, найрсаг бодлого явуулах, бэхжүүлэх зорилготой Монголын ард түмний өмч хөрөнгөөр бүтсэн Ордныг хувийн компанид худалдсан хэмээгдэж байжээ. Товчхондоо ийм…

Дипломатч Д.Цахилгаан
Дипломатч Д.Цахилгаан
Гэргий Ц.Уянгын хамт
Гэргий Ц.Уянгын хамт

Санал болгох

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

PEOPLE AWARDS АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

uuganaa90

Цагийн сайханд хөтлөлцөөд гүйдэг байлаа

uuganaa90

Жижигхэн хүний жингүйдсэн хариултууд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!