Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Ж.МӨНХБАТ ГИШҮҮНИЙ ЭХНЭРИЙН АЮУЛГҮЙ ЗЭРГИЙН ҮНЭЛГЭЭ “ӨНДӨР” ГАРСАН Ч ХАМГААЛАХ БАЙРААС ТАТГАЛЗЖЭЭ

Энэ сарын 16-ны үүрийн 04.00 цагт Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст иргэн Б нөхөртөө зодууллаа гэх дуудлага өгсөн байдаг. Дуудлагын дагуу шалгахад УИХ-ын гишүүн М нь эхнэр Б-гээ зодсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл ирсэн. Үүнийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс шалгаж байгаа. Гэмтлийн зэргийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн гаргана” гэсэн мэдээлэл өгсөн байдаг.

Харин тухайн гишүүн нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат байсныг хэвлэлүүд ил болгосон билээ.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, Хорооны Засаг даргаар ахлуулсан хэд хэдэн байгууллага хамтран эхнэрийнх нь хүчирхийлэлд өртсөн нөхцөл байдалд нь аюулгүй зэргийн үнэлгээ хийжээ. Үнэлгээгээр эрсдэлийн үнэлгээ “ӨНДӨР” гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс эхнэр Б-г нь түр хамгаалах байранд байрлуулах хүсэлт тавихад эхнэр нь хамгаалах байранд байрлахаас татгалзсан гэж эх сурвалж мэдээллээ.

Мөн өнгөрсөн оны дөрөвдүгээр сард зодуулсан талаараа мэдүүлээд байгаа юм байна. Хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн нь халдашгүй бүрэн эрхтэй байдаг тул түүнийг шалгах зөвшөөрлөө зохих ёсны дагуу гаргах аж.

Сануулахад, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын эхнэр Б-гийн ээж Д.Цэцгээ гэх эмэгтэй өөрийн цахим хуудаснаа “УИХ-ын гишүүн Жамъянгийн Мөнхбат эхнэр, гурван нялх хүүхдийнх нь ээж, миний амин хайртай охин Б-г удаа дараа зоддог нь үнэн боллоо. Охин минь гурван хүүхдээ бодоод аав, ээж, ах, эгч, нартаа ч хэлээгүй шаналж явсанд нь би мэдээгүй явсандаа харамсаад баршгүй. Хаалгаа цөм өшиглөж эвдсэн, одоо ч хаалганууд нь эвдэрхий хэвээрээ байгаа. Одоо би эцсийн амьсгалаа хураатал тэмцэн, өмгөөлж хамгаална Хайртай шүү охиндоо” хэмээн бичсэн билээ.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!