Амьдрал Мэдээ

Завханы дуучин О.Баднаанямбуугийн нөхөр Б.Дашцэрэн залилангийн хэргээр шоронд оржээ

Домогт дуучин Түмэндэмбэрэл агсны  дууг сэргээн дуулсан залуу дуучин О.Баднаанямбуугийн нөхөр Б.Дашцэрэн бусдаас их хэмжээний мөнгө залилсан хэргээр 461 дүгээр хорих ангид хоригдоод байгаа. Тэрээр өөрийгөө “Даадаа групп”-ийн захирал гэж танилцуулдаг. Тэрээр сүүлийн хэдэн жилийн турш залилангийн аргаар 7 хүнээс 480 гаруй сая төгрөгийг залилсан нь тогтоогдож, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 3 жилийн хорих ял сонсоод байгаа аж.

Хэрэг явдал үүгээр зогссонгүй, шалгагдаж байх хугацаандаа ч чамгүй олон хүнийг залилсан төдийгүй,  хохирогчдын ч хохирлын ч тоо нэмэгдэж нэг тэрбум төгрөгт дөхөж байгаа гэнэ. Б.Дашцэрэн нь өөрийгөө тендерийн үнэлгээний комисст ажилладаг, тендерт ялахад нь туслана, зуучилна гэж хууран хүмүүсээс мөнгө залилдаг.  Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс төмөр нийлүүлнэ гэж тамга тэмдэг бүхий гэрээ үзүүлэн урьдчилгаа мөнгө авдаг байжээ.

Б.Дашцэрэн өөрийгөө Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бие төлөөлөгч, МЗХ-ны Баянгол дүүргийн Тэргүүлэгч гэж танилцуулан, өдгөөгийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн баруун гар хэмээн түүний нэрийг барьж, МАН-д хандив өргөх юм бол Багануурын ЦДС-ний дарга болгож өгнө хэмээн нэр бүхий хүнээс 75 сая төгрөг залилсан. Мөн Завханы нутгийн зөвлөлийн нэрийг барьж өөрийгөө тус зөвлөлийн тэргүүлэгч, ХААН банкны захирал асан Батсайханы ойрын хүн гэж итгүүлдэг. Завханы бөхчүүд, уран бүтээлчдийг дэмждэг, өөрөө ч орон нутгийн сонгуульд нэр дэвшинэ гэж бусдыг итгүүлдэг байжээ.

Б.Дашцэрэн нь 2015 онд ял эдэлж байсан ч тэгшитгэх  шалтгаанаар 2  жил хоригдон 2017 оны 7 сард  суллагдсан ч жил ч  хүрэхгүй  хугацаанд  дахин бусдыг залилж, өдгөө давтан хэргээр хорих ял эдлээд байгаа юм. Хамгийн хачирхалтай нь тэрээр бусдаас залилсан мөнгөө эхнэрийнхээ дансаар хэд хэдэн  удаагийн үйлдлээр шилжүүлэн  авч  байсан нь хохирогчийн гомдлоор ил болсон, мөн дахиад ч нэмж хохирогчид цагдаад өргөдлөө өгөөд байгаа аж.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!