Амьдрал Онцлох мэдээ

“Иргэд хүндэрсэн хойноо эмнэлэгт хандаад байвал манай улсад уушги орлуулагч ECMO аппарат 10, 20 байлаа ч нэмэргүй”

Улсын хэмжээнд уушги орлуулагч аппарат гурав байгааг ЭМЯны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэллээ.

Тэрбээр “Улсын хэмжээнд уушги орлуулах ECMO аппарат гурван ширхэг бий. Гэхдээ өнөөдөр коронавирусийн хүндрэлээр нас барж байгаа хүмүүсийн хувьд уг аппарат хэрэгтэй гэхээс илүү архаг хууч өвчин нь сэдэрсэн болон коронавирусийн хүндрэлийн нөлөөллийн улмаас нас барж байгаа.

Тиймээс ECMO аппарат манай улсад 10, 20 байлаа гээд асуудал шууд шийдэгдэхгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Асуудал аппаратын хүрэлцээнд бус иргэд халдвар авахгүй байж, хүндрэхгүй байхад л оршиж буй.

Өөрөөр хэлбэл, иргэд хүндэрснийхээ дараа биш шинж тэмдэг илэрч эхэлмэгц эмнэлгийн байгууллагад хандаж, эрт эмчлүүлэх хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд заавал энэ уушги орлуулах аппаратад орох шаардлага тулгарахгүй” хэмээн онцлов.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!