2021 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс манай улс “СЛОВЕНИ” улстай харилцан визгүй зорчих хэлэлцээр хүчин төгөлдөр боллоо.
Тодруулбал, Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улс хооронд байгуулсан “Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” -ийн дагуу хоёр улсын дипломат болон албан/сервис паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэж байгааг ГХЯ-наас мэдээллээ.