Мэдээ Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Фото мэдээ Шар мэдээ

“Ноёд констракшн”-ын эзэн С.Билэгтийн хүү, “Шинэ гарц” ХХК-ийн захирал Бадамрагчаа иргэдийг залилсан уу?

Саяхнаас “Шинэ гарц” хэмээх компанитай холбоотой иргэдийн гомдол олон нийтийн анхаарлын төвд хүрээд байна. Тус компани 2016 онд БЗД-ийн 5 дугаар хорооны нутагт “Шинэ гүрэн” нэртэй хороолол барихаар иргэдээс захиалга авч эхэлжээ. “Шинэ гарц” компани орон сууцаа 2017 оны 4-р улиралд багтаан ашиглалтад оруулна гэж амласны дагуу 81 өрх гэрээ хийж, 1 м/кв талбайн хөлсийг нэг сая төгрөгөөр тооцон 70-100 хувь мөнгөө төлсөн гэнэ. Гэвч “Шинэ гүрэн” хороолол ашиглалтад орсонгүй. Амласан ёсоор 2017 оны 4 дүгээр улирал нь хойшилж, 2020 оны 4 дүгээр улирал буюу дөрөв дэх жилийн нүүр үзсэн ч ашиглалтад ороогүй учраас захиалга өгсөн 81 айлын эзэн гомдол гаргаж, компанийн удирдлагуудад шаардах бичиг хүргүүлжээ. Компанийн удирдлагууд барилга яагаад ашиглалтад ороогүй талаараа ямар нэгэн тайлбар өгөхгүй байгаа аж. Барилга нь баригдаж, дотоод засал нь хийгдэж байна, одоо 40-50 сая төгрөгийн ажил үлдчихсэн байгаа гэж инженер нь хэлсэн ч төслийн дагуу баригдсан А блок 4 жил гацсанд иргэд гайхаж байна.


Байраа хүлээсэн иргэд түрээсийн байранд амьдарч, эдийн засгаараа хохирсоор байгаа юм. Мөн өнгөрсөн зун, долдугаар сард тус компанийн барилга дээр өргөгч кран унаж, хоёр хүний амь нас хохирсон. Гэвч тус компани асуудлыг нам дарж, захиалгаа буцааж, мөнгөө авъя гэсэн иргэдийн хүсэлтийг ч хүлээж авахгүй байгаа гэнэ. Тэгвэл энэхүү “Шинэ гарц” ХХК-ийн захирал нь “Ноёд констракшн” ХХК-ийн захирал С.Билэгтийн хүү н.Бадамрагчаагийн компани гэнэ. С.Билэгт болон Г.Буяндорж нарын хооронд эд хөрөнгөний маргаан олон жил дамжин яригдаж, хуулийн байгууллагад шалгагдсан. Гэсэн ч хэрэг сунжирсаар өнөөдрийг хүрсэн билээ. Ямартай ч иргэн Г.Буяндоржийн гомдлоор өнгөрсөн долдугаар сард ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Ажлын хэсэг байгуулж, “Ноёд констракшн” ХХК-ийн захирал С.Билэгтэд холбогдох хэргийг сэргээн шалгаж эхэлжээ. Тиймээс “Шинэ гарц” компанийн захирал н.Бадамрагчаа болон түүний ээж С.Билэгт нарт захиалагчид итгэл алдарч, залилуулсан байх вий гэхээс имээж байгаа юм байна.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!