Амьдрал Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ Шар мэдээ

Н.Онон У.Хүрэлсүхийн “алиа салбадай” болохыг батлах зургууд ил боллоо

ХЗДХ-ийн ТНБД П.Сайнзориг өөрийн цахим хуудаснаа “Хошин шогийн хэдэн “хүний эрхийг зөрчигч” алиалагч нар ч бас хувь нэмэр оруулсан даа. Хүн доромжилдгоо урлаг гээд ойлгосон гамшигууд. Хүн доромжилсны төлөө төрөөс ч элдэв шагнал, гавьяатын тэмдэг зүүж өгдөгөө болимоор юм. Компаниуд зар сурталчилгаа, улс төрийн намууд сонгуульд хүн доромжлогчдоор нүүр царай хийж оодруулдагаа болих хэрэгтэй” хэмээн шүүмжилсэн. Үүний төлөө хошин урлагийн томоохон төлөөллүүд болох Н.Онон, Н.Ариунболд нар Хууль зүйн яаманд очиж, Д.Сайнзоригийг ажлаа өгөхийг шаардсан.
Үнэндээ хошин урлаг гэлтгүй манай урлаг, спортын зарим төлөөллүүд улс төрийнхний алиа салбадай, гар хөл болдог нь нууц биш. Сонгууль, сонгуулийн бус цагаар ч улстөрийн нам, улстөрчидтэй хувь, хувьсгалын гэрээ хийж, сурталчилгаа, далд PR дээр нь ажиллаж л байдаг. Үүний нэг тод жишээ бол жүжигчин Н.Онон.

Та бүхэн түүний 2018, 2019 оны У.Хүрэлсүхийн фракцийн иргэдэд ухуулан сурталчилах нэгэн үйл ажиллагаанд жинхэнэ “салбадайн” дүрдээ орсон байхыг харж байна. Өөрөөр хэлбэл манай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нэгдсэн Монгол хөдөлгөөн” гээч нам улстөрийн бүлэглэл хамаарахгүй хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, үүнд нь нэг ёсондоо ямар ч намын болон нам бус хүмүүс нэгдэж болдогоороо онцлогтой. Гол дүрд нь У.Хүрэлсүх тоглон, урлаг спортынхон хөгжөөн дэмжиж, цэрэг армийнхан голдуу удирдан зохион байгуулдаг. Чингис хааны цэргийн журмаар аравт, зуут, мянгатын цэрэг, дарга нартай. Тэдгээр нь жилдээ нэгээс хоёр удаа ийнхүү арга хэмжээ зохион байгуулж, нэг өдрийн бүтэн жаргалыг Монгол Улсын Ерөнхийлөгч ивээн тэтгэдэг бололтой юм билээ. Хоол унд, архи дарс, унаа хөсгийг даана. Ингээд л улаан, ногоон, шар, цэнхэр, бор гэхчилэн өнгө өнгийн тууз хүзүүндээ зүүн бүлэгт хуваагдсан Нэгдсэн Монгол хөдөлгөөнийхөн нэг өдрийг тоглож, наадан, идэж ууж наргиж цэнгэж өнгөрөөдөг. Харин манай ярианы эзэн Н.Онон энэхүү хөдөлгөөнд хөгжөөн дэмжих гол үүргийг гүйцэтгэдэг.

Энэ мэтээр улс төрд ихээхэн идэвхитэй явдаг МУГЖ Н.Онон Тусгаар тогтнолын ордон хавиар үргэлж эргэлдээстэй, тэнд хөзөр муушик тоглосон шиг явахтай нь олонтаа таарсан. Сонгуулийн үеэр далд PR-ийн гэрээ хүртэл хийгээд л гарын үсгээ зурж, хэдэн төгрөг халааслаад явж байдаг. Иймдээ ч тэрбээр өдгөө МУГЖ цолыг түүртэхгүй авч чадсан биз. Үнэндээ гавьяа байгуулчихаад одон горьдсоор тэнгэрт одсон Монгол Улсын баатрууд маш олон бий. Жинхэнэ баатруудаа шагнаж чадахгүй харамладаг хэрнээ улстөрчид харж далдаганасан “алиа салбадай” нарыг хайр найргүй урамшуулж ард түмний тархи угаасаар ирсэн нь үнэн шүү дээ. Маш харамсалтай.

Санал болгох

О.Батнайрамдал: Лу.Гантөмөрийн нэр дэвшсэн газарт нь би очиж нэр дэвшинэ

uuganaa90

Т.Бадамжунайн хамаатан, газрын наймаачин Н.Болорчулууныг шалгах хэрэгтэй‼️⁉️

uuganaa90

А.Сүхбат аваргын усны дусал шиг адилхан хүүхдүүд

uuganaa90

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!