Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ

Улс төрд санаархан, Арабуудын гар хөл бологч Ж.Нурбек эмэгтэй хүн рүү салаавч гарган, элдвээр доромжилжээ

 

Ганцхан хоногийн өмнө Баян-Өлгийн Аймгийн Засаг дарга Д.Бауыржан эмэгтэй хүнийг зодож буй бичлэгийг манай сайт олон нийтэд хүргэсэн. Үндэсний цөөнх хэмээн монголчууд Казак ард түмнээ ихэд хайрлан, хүндэтгэж ирсэн билээ. Гэвч магтаал зохидоггүй зарим хүмүүс ноён зангаа жирийн иргэдэд гаргаж, архидан согтуурсан үедээ бусдыг зодож нүдэх нь битгий хэл эмэгтэй хүн рүү гар далайх, элдвээр хэлж доромжлох нь энүүхэнд болж. Д.Бауыржан хамт согтуурхсан эмэгтэйдээ агсам тавьж, бүр зодсон асуудлыг өдгөө МАН-ын удирдлагууд хэрхэн шийдэх нь  анхаарал татаж байна. Үнэхээр шударга шүүлттэй, ёс зүйтэй нам бол өчиггүй буруутай үйлдэл хийсэн Засаг ноёноо  авч үлдэхгүй. Тэгвэл тэр өдөр хамт архидан, эмэгтэйчүүдтэй эр бяраа үзэлцэж байсан эрчүүдийн дунд Ж.Нурбек гэх Баян-Өлгий аймгаас улс төрд ихээхэн сонирхолтой яваа нэгэн хамт байлцсан. Тэр мөн л Засаг ноёнооноосоо ялгаагүй, увайгүй нөхөр гэдгийг энэ удаагийн бичлэг харуулна.

Өлгий нутгийн хөгжлийн зөвлөлийн тэргүүн Ж.Нурбек гэгч залуу нэгэн эмэгтэй рүү агсам тавьж, салаавч гарган, п…., г…… гэх мэтээр хараан гар хүрэхээс буцахгүй дүр төрх харуулж буйг бичлэг дээрээс уншигч та харж байна. Тэгээд бүр Дэлхийн Ислам шашинтнуудын ариун Рамадан сар буюу Ораза хэмээн нэрлэдэг бүх муслимин хүмүүсийн хэрэгжүүлдэг архи сархадаас хол байх ёстой шашны хүндэтгэлийн дөрөв, тавдугаар сард нийслэл хотноо ирж, архидан согтуурцгаан өөрсдийн үндэстнээ ч хуурч мэхлэн, доромжилж яваа нь харамсалтай. Бурхандаа хүртэл үнэнч бус хүн бусдыг ер нь бодох болов уу даа.


Уг нь Ж.Нурбек гэх залуу Казак түмэндээ ихэд нэр хүндийг сүүлийн үед олоод буй. Хоёр тэрбум гаруй төгрөгөөр орон нутагтаа спорт цогцолбор барьж өгөхөөс гадна спортынхон, бөхчүүд, залуус оюутнуудаа ихэд дэмжин, хөрөнгө мөнгийг хайр найргүй цацдаг гэлцэнэ. Өвчтэй зовлонтой хүүхдүүдэд ч хандив өгөхдөө сайн. Хамгийн сүүлд л гэхэд Баян-Өлгий аймгаас 35 жилийн дараа төрсөн, Булган сумын харьяат, Монгол Улсын начин Б.Баатарцолд Өлгий нутгийн хөгжлийн зөвлөлийн Тэргүүн Ж.Нурбек автомашин бэлэглэсэн байна. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр түүний энэ их хөрөнгө мөнгийг Арабуудтай холбодог. Хууль бусаар шонхор шувуу наймаалцдаг, тэдний гар болсон гэж яригдах юм билээ. Тиймдээ ч бараг Арабуудынхаа шаардлага, шахаасаар улс төрд орохоор далд санаа агуулан явааг түмэн олон гадарладаг. Арабууд нь ч хөрөнгө мөнгийг түүний өмнөөс харамгүй цацаж, ёстой л хаан мэт аашлуулдаг гэнэ. Энэ ч утгаараа тэрбээр МАН-д орох гэж үзсэн боловч шахагдсан байна. Дараа нь АН-д элссэн гэх. Харин түүний согтуурхсан ярианаас харахад Архангайн Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат гишүүдтэй ойр бололтой. Монголын төлөө сэтгэлтэй, зүрхтэйг Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат нараас асуу гэж буйг бичлэгээс та харсан биз. Харин ийм нөхөртэй нөхөрлөж яваа бол Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нартай юу ч ярих вэ дээ. Нөхрийг нөхрөөр нь шинж гэдэг биз дээ. Энэ мэтээр өөрсдийгөө ирээдүйн УИХ-ын гишүүн хэмээн харж, баярхсан үндэсний цөөнхийн зарим этгээд бор дарсанд согтуурхан, хүүхэд, эмэгтэйчүүдэд дээрэнгүй, эцгийн эрхт ёсон адил боол мэт харьцаж байгааг тэвчиж боломгүй. Залуу хүн уг нь зөв явбал цаашдаа Өлгий нутаг байтугай Монголын улс төрд тод сайхан мөрөө үлдээж болох байлаа. Гэвч өөртөө бардсан Ж.Нурбек гэх залуу эмэгтэй хүнтэй ийнхүү хүч түрэмгий харьцаж байгаа нь цаашдын карьерт нь шууд сөргөөр нөлөөлж байна. Энэ мэт адгууслаг, аюултай залуусыг улс төрөөс хол байлгах нь зүйн хэрэг. Тэр тусмаа гадны нөхдийн гар болсон залуусыг улс төрд оруулахыг машид сайн тунгаан бодох хэрэгтэй буй заа.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!