Амьдрал Мэдээ

Цэргийн бүртгэл эхэллээ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэл хотод цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Бүртгэл хүн амын оршин суугаа анхан шатны нэгж орон сууц, гудамжны 173 хороонд явагдах юм. Тодруулбал, ажлын өдрүүдэд 09.00-19.00, амралтын өдрүүдэд: бямба гаригт өглөө 10.00 цагаас 17.00 цаг, ням гарагт 12.00 цагаас 16.00 цагийн хооронд зохион байгуулахаар болоод байна.

Бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 60 хүртэл насны бэлтгэл дээд болон ахлах офицерууд, 55 хүртэл насны бэлтгэл, дунд офицер, ахлагч нар биечлэн очиж хамрагдах юм. Бүртгэлд хамрагдах иргэд цэргийн үүрэгтний үнэмлэхтэй очих юм.

Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг.Цэргийн үүрэгтний бүртгэл ирэх 2 дугаар сарын 7 хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн цэргийн бүртгэлийг Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогын дараа зохион байгуулж буйгаараа онцлог юм.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!