Uncategorized Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Фото мэдээ

Ц.Мянганбаяр шоронд байхдаа хүсэлтээ өгч, О.Пүрэвдуламаас гэрлэлтээ онлайнаар салгажээ


Ц.Мянганбаяр 2021 онд шүүхээс зургаан жилийн ял авсан. Ял авахаасаа өмнө О.Пүрэвдуламаас холдож салсан ч гэрлэлтээ цуцлуулаагүй байсан юм байна. Ингээд ял эдэлж байх хугацаандаа өөрөө хүсэлтээ өгч, О.Пүрэвдуламаас салах өргөдлөө гаргажээ. Ийнхүү тэдний гэрлэлтийг онлайнаар цуцалж, шоронд байхдаа эхнэрээсээ салсан анхны хүнээр Ц.Мянганбаяр тодорлоо. Харин Ц.Мянганбаяр хоёр жил ял эдлээд, 2023 оны намар Ерөнхийлөгчийн өршөөлөөр шоронгоос суллагдсан юм.
Тодруулбал, “Монгол газар корпорейшн” ХХК-ны захирал Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарыг залилах гэмт хэргийг гэрээгээр халхавчлан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, амьдралын эх үүсвэрээ болгох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар /Залилах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байдаг.
Ийн 2021 оны гуравдугаар сарын 19-нд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэднийг гэм буруутайд тооцож, Ц.Мянганбаярт зургаан жил, Х.Даржаад 5.6 жилийн хорих ял оноож, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Ц.Мянганбаярын өмгөөлөгч Д.Батсүх, Л.Түвшинцэнгэл, Г.Батбаяр, Х.Даржаагийн өмгөөлөгч Г.Должинсүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн тус шүүх 2021 оны зургаадугаар сард хэлэлцээд анхан шатны шүүхээс оноосон ялыг нь хэвээр үлдээж байв.
Ерөнхийлөгч энэ жил гурван хүнийг өршөөсний нэг нь Ц.Мянганбаяр аж. Тодруулбал, Ерөнхийлөгч залилангийн гэмтэй хоёр, бусдын эрүүл мэндэд санаатайгаар гэмтэл учруулсан нэг хүнийг өршөөлд хамруулан үлдсэн ялаас нь хэлтрүүлсэн байна.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!