Шадар сайд С.Амарсайханы эхнэр, нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо болж буй үйл явдалтай холбогдуулж, өөрийн байр суурийг илэрхийлжээ.
Тэрээр өөрийн цахим хуудсандаа “Сүүлийн 2-3 жил миний аав үхэл амьдралтай тэмцэн хэдэн ч удаа түргэн тусламжаар сэхээн амьдруулахад оров доо. ( арваад удаа)
Аав маань зүрхний маш хүнд өвчтэй ,амьсгалын дутагдалд байнга ордог гэртээ ч хүчилтөрөгчийн аппараттай 100% хүний асаргаанд байдаг юмаа. Миний эргэн тойрныхон бүгд мэднэ дээ (хамт олон, найзууд, ах дүүс)
Хэнд ч хэлээд ирдэггүй энэ АЙМШИГТ өвчнөөр аав ээж минь өвдөж үхэл амьдралтай цаг минут тутам тэмцэж бна. Би аавыгаа ачит эмчийн гарт хүлээлгэн өгөх зайлшгүй шаардлагын улмаас эмнэлэг т хүргэж өгөөд халдвар хамгааллын дүрэм журмын дагуу голомт гарсан аавынхаа гэрт тусгаарлагдаад байгаа.
Энэ асуудал олон нийтэд буруу зөрүү ойлголт өгч, дургүйцлийг төрүүлэх хэмжээний том асуудал болно гэж бодолгүй яарч тэвдэн явсандаа ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ.
Амьсгалах мөч бүртээ амьдралын төлөө тэмцэж байгаа аав ээжийг минь тайван орхиоч гэж ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ хүсэж бна.
Амьдралын жаргал зовлонг БҮТЭН ЖАРАН хамтдаа туулсанХАЙРТАЙ ИЖИЙ ААВ хурдан эдгээсэй гэж БУРХАНДАА залбирч сууна даа” гэжээ.