Зөвлөгөө Мэдээ

Шүдээ гэрийн нөхцөлд хялбар аргаар цайруулах

Шүдний эмчийн өгч буй 8 зөвлөгөө

Шүдээ эрүүл, гэрэлтсэн цагаан инээмсэглэлтэй болгоход тань туслах дараах зөвлөгөөг хүргэж байна. Дараах аргуудыг тогтмол биш хааяа хэрэглэхийг анхаараарай. Учир нь шүд цайруулах аргыг тогтмол хэрэглэснээр шүдийг саарал болгож, пааланг гэмтээдэг байна.

1. Сода Хүнсний сода нь гал тогооны угаалтуур угаахаас эхлээд гэрт байх бүх л төрлийн зүйлийг цэвэрлэхэд тохиромжтой зүйл юм. Мөн шүдийг цагааруулах ид шидтэй. 1 амны халбага содыг 1 амны халбага устай холин шүдээ угаана. 7 хоногт 1 удаа хэрэглэхэд хангалттай, учир нь хэт олон хэрэглэвэл таны шүдний пааланг гэмтээх магадлалтай.

2. Алимны цуу  Буйлыг эмчилж, толбо арилгадаг. Өдөр тутам хэрэглэснээр үр дүн нь гайхалтай хурдан мэдэгдэх болно. Алимны цуунд даавуу дүрээд 2-5 минут хэртэй шүдээ арчаад дараа нь цэвэр усаар зайлна. Үүнийхээ дараа ердийнхөөрөө шүдээ угаах хэрэгтэй.

3. Нимбэгийн эсвэл жүржийн хальс

Нимбэг болон жүрж нь бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд дархлаа сайжруулдаг. Хальсыг нь дангаар хэрэглэх нь хүчил ихтэй бөгөөд энэ нь пааланг гэмтээдэг. Тиймээс нимбэг болон жүржийн хальсыг 7 хоногт 1 удаа хэрэглэхэд тохиромжтой.

4. Цайруулах бүтээгдэхүүн хэрэглэх

Тосон болон цайруулах гэсэн 2 төрлийн цайруулах бүтээгдэхүүн байдаг. Тосон бүтээгдэхүүн нь таны шүдийг гэмтээдэг тул угаадаг бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй. Алим, лууван, попкорн, лийр, өргөст хэмх, зэрэг нь шүдийг цайруулах үйлчилгээтэй байдаг.

5. Тосоор амаа зайлах

Шүдний өнгийг гайхалтай сэргээж буйлны үрэвслээс хамгаалдаг. Самрын тосыг 5-10 минут аман дотроо байлган дараа нь усаар зайлна. Эсвэл хэдхэн дуслыг сойзон дээрээ тавин шүдээ угааж болно.

6. Нүүрсэн эм

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг нүүрсэн эм нь аман дахь токминыг гадагшлуулж мөн шүдний өнгөрийг цэвэрлэн, цагааруулдаг. Эмийн сангаар зарагддаг нүүрсэн эмийг авч бага зэрэг нунтаглаад сойзон дээрээ тавиад зөөлөн угаана. Амандаа 10 минут байлгах хэрэгтэй. Өдөрт 2 удаа угаах хэрэгтэй.

7. Давс

Давс нь шүдний шарласан өнгийг арилгадаг. Мөн содатай хольж хэрэглэж болдог ба давсны ширхэг нь шүдийг гэмтээх магадлалтай тул зөөлхөн угаах хэрэгтэй. Мөн давсны ширхэгийг анхааралтай сонгож худалдан аваарай. 8. Базилик Энэтхэгийн ариун ургамлын нэг бөгөөд өнгөр арилгах, шүд цагааруулахад ашигладаг. Шинэхэн базиликийн навчийг наранд тавьж хатаагаад нунтаглан шүдээ угаадаг. Эсвэл нунтагласан базиликийг гичний тостой холин шүдээ угааж бас болно.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!