Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Шүлснээс авах шинжилгээний хариу 90 минутын дараа гарах бөгөөд үнэ нь 31200 төгрөг байна

Өнөөдөр буюу 2021 оны 3 сарын 30- ны өдөр шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурын бүртгэлийн гэрчилгээг хүлээн авлаа.

АШУҮИС-ийн доктор профессор  Батбаатар багшаар ахлуулсан баг хамт олон амжилттай ажиллаж ийн оношлуурыг гаргаж авсан бөгөөд эхлээд  ПСР оношлогооны төвүүдэд 1-2 хоног сургалт явуулсны дараа нөгөөдрөөс буюу 4 сарын 1-ээс тодорхойлж эхэлнэ гэдгийг  Хүрэлбаатар захирал хэлж байлаа.

Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин “Энэ оношлуурыг нэвтрүүлснээр PCR шинжилгээний хугацаа богиносож, өртөг зардал нь 2.5 дахин багасах ач холбогдолтой. Энэ оношлуураар шинжилгээ, оношилгоог түргэн шуурхай амжилттай хийх ажилд ЭМЯнаас идэвх зүтгэл гаргах болно гэдгийг хэлье” гэсэн юм.

Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс вирус илрүүлэх оношлуур нь хурдан шуурхай илрүүлэх чадвартай тул олон хүмүүсийн хүлээлтэд байсан. Энэ оношлуур маань маш их мэдрэг чанартай бөгөөд өнөөдөр монгол улсад ашиглаж буй ПСР 100н өөр хуулбарыг илрүүлэх чадвартай бол энэ оношлуур нь 6-12 хуулбартай байхад илрүүлж чадах аж.

Шинжилгээний хариу 90 минутын дараа гарах бөгөөд үнэ нь 31200 төгрөг байх аж.

Монгол улсын хэмжээнд УОК, ЭМЯ дэмжлэгтэйгээр 4000 орчим нэгж шинжилгээний оношлуур бэлэн болгоод байгаа юм байна.

Герман болон Япон улсаас нөөц татвал 20000 нэгж шинжигээний оношлуурыг бүтээж чадна гэв.

Түүнчлэн Монгол улсын ЭМЯ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өөр улсаас оношлуурыг ашиглах эрх авах шаардагагүй гэдгийг мөн хэллээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!