Фото мэдээ

ЭГДҮҮТЭЙ КЕЙТ ДАХИАД Л “ДОВТОЛГООНД”

 

Та бидний сайн мэдэх “Сүйт бүсгүйчүүдийн дайн”, “Эр хүнийг 10 хоногт хэрхэн урхидах вэ?” киноны од жүжигчин Кейт Хадсон гурав дахь хүүхдээ тээж яваад дахиад л папарациудын дуранд өртлөө. 39 настай жүжигчин бүсгүй найз залуу болох Данни Фүжикава болон бараг л гэр бүлийн гишүүн нь болох шахсан Австрали нохойтойгоо Калифорнийн Малибуд өнгөрсөн Бямба гаригт ийн зугаалж явжээ.

Цагаан, ягаан өнгө хослосон судалтай, томорч буй гэдсэнд зориулсан бүс гүйлгэсэн,  мөргүй, энгийн даашинзыг шигтгээт хүзүүний зүүлттэй хослуулжээ. Энгийн даруу төрхийг бүрдүүлэхдээ Кейт зуны углааш, бөөрөнхий нарны шил, бор арьсан цүнхийг мөрлөж, жижиг хавчаараар үсээ хойш хавчжээ. Харин Фүжикава- Бэйсболын малгай, цагаан футболка, цэнхэр богино өмд өмсөж, нохойгоо цэнхэр оосроор хөтлөжээ.

EFB7FR KURT RUSSELL & GOLDIE HAWN OVERBOARD (1987)

Америкийн спорт хувцасны онлайн захиалгын жижиглэн худалдааны алдарт Fabletics компанийн үүсгэн байгуулагч тэрээр өөрийн Инстаграм хуудсаараа дамжуулан өнгөрөгч сарын 6-ны өдөр Кейтийн тээж буй өөрийн хүүхдийн хүйсийг охин гэдгийг олон нийтэд видеогоор сэтгэл хөдлөл дүүрэн зарласан юм. Кейт Хадсоны хувьд 6 настай Бингам,14 настай Райдер гэсэн хоёр хүүтэй. Дашрамд дурдахад, Кейтийн эцэг эх хоёр нь мөн л Холливудын алдартай жүжигчид бөгөөд та бидний сайн мэдэх “Хөлгийн гадна” киноны баян хатагтай, олон хүүхэдтэй тосгоны залуугийн дүрд хамтран тоглодог билээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сураггүй шинэ гишүүдийг ард түмэн таних болоогүй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!