Онцлох мэдээ Папараци Фото мэдээ Шар мэдээ

Сайн найзаа насны ханиараа сонгосон Топ Э.Сэлэнгэ будаггүй төрхөө гайхуулав

“No Make Up” гээд бүсгүйчүүд маань заримдаа филтертэй зураг сошиалд шахдаг нь бий. Тэгвэл бүр олон нийтийн шоу цэнгээний үеэр топ модель Э.Сэлэнгэ будаггүй ирж эрүүл, минимал амьдралыг өөрийн төрхөөрөө үлгэрлэв. Хэн түүнийг нүүрээ будахгүй, оригоороо ирнэ гэж санах билээ. Мэдээж нарны тос, нүүрний крем зэргийг модель хүний хувьд мэдэгдэхээргүй түрхсэн л байх.
Нөхөртэйгээ хамт цагийг зугаатай өнгөрөөж явсан топ модель Э.Сэлэнгийн хувьд өнөө үеийн тайзыг чимдэг цөөхөн чанартай, хуучны моделиуын нэг. Түүний хурим өнгөрсөн жил Богд хааны музейд нижгэр болж өнгөрсөн нь мөн л шүүмжлэл дагуулж байсан. Нөхөр Б.Одбаяр нь “Brainstorm branding agency”-г удирдан ажиллуулдаг нэгэн. 2011 онд танилцаж байсан тэд анх сайн найзууд байжээ.
Энэ тухай загвар өмсөгч Э.Сэлэнгэ “Одко бусдаас хандлагаараа ялгардаг байсан. Хүн энергиэрээ ялгардаг шүү дээ. Анх уулзаж байхад энерги нь маш их таалагддаг байсан. Гэр бүл болох сонголт хийхэд түүний хүмүүжил хамгийн их нөлөөлсөн гэж хэлж болно. Эмээ минь хүн хүнээрээ байх шиг сайхан зүйл байхгүй гэдгийг өөрөөрөө үлгэрлэсэн хүн байсан. Одкотой найзлаад удаагүй байхад эмээ маань “Одкодоо битгий олон ааш гаргаж байгаарай” гэж хэлж байсан. Бид хоёрын хувьд нэг нэгнийхээ хажууд үргэлж хамт байж, бүхий л зүйлд нь тусалж, дэмжихийг хичээдэг. Хэнтэй ч ярьдаггүй зүйлээ хоорондоо ярьдаг. Хамгийн сайн найзууд гэж хэлж болно” хэмээн ярьж байсан удаатай.

Санал болгох

ГЭРЧ: Биеийн хүч сэргээдэг бэлдмэлийг зүрхний эмтэй андуурч М.Бадарчид өгсөн байж болзошгүй

uuganaa90

Сонгуулийн тухай хууль зөрчсөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна 

uuganaa90

Цагдаа нар бүлэглэж хүчингийн хэрэг үйлдсэн байтал Бригадын генералаар шагнагдсан ЦЕГ-ын дарга Т.Сүхболд ичиж амьдар

uuganaa90

Энержи ресурс”, 40 сая доллар оруулж “Эрдэнэ Монгол”-ийн төсөлд эзэн суулаa

uuganaa90

Л.Чинбатын бусдыг автомашинаараа хөөж байгаа бичлэгийг цацсан Цагааннуурын багийн дарга Б.Ганзоригт яллах дүгнэлт үйлджээ

uuganaa90

О.Батнайрамдал: Лу.Гантөмөрийн нэр дэвшсэн газарт нь би очиж нэр дэвшинэ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!