Үл таних иргэн 10-13 насны хоёр хүүхдийг авч явах гэж оролдсон гэх зураг, бичлэг олны анхаарлыг татах болов.

Тодруулбал, CU Сүлжээ Дэлгүүрт 40 Гаруй Насны Үл Таних Эрэгтэй 10-13 Насны Хоёр Хүүхдийг “Дэлгүүрээс Юм Хулгайлсан. Би Хамгаалалтын Ажилтан Байна. Цүнхээ Шалгуул” Гэж Дагуулж Явахыг Оролдсон Гэх Мэдээлэл Цахим Орчинд Тархаад Буй.

Бид тухайн хэргийн талаар цагдаагийн газраас тодруулахад “тус хэргийн тухай дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт шалгаж эхэлсэн” хэмээв.