Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

575 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Өчигдөр 13,210 хүний сорьцод шинжилгээ хийхэд 575 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Дотоодод халдвар авсан 574 тохиолдлын 400 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол орон нутагт нийт 174 тохиолдол батлагдлаа.

Энэ нь цар тахал гарснаас хойш Монгол Улсад нэг хоногийн дотор бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна.

Ингэснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 7,589 боллоо. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 185 хүн эдгэрч, эмнэлгээс гарав. Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 4,711 болж байна.

Өнөөдрийн байдлаар нийт 1,693 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,416, хүндэвтэр 219, хүнд 29 нэн хүнд 9 хүн байна.

Нийслэл хотоос гадна Төв аймагт халдварын нөхцөл байдал хүнд байна. Сүүлийн хоногт гэхэд 86 тохиолдол бүртгэгдсэн. Та бүхэн нийгмийн харилцаагаа багасгаж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиарай” гэв.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!