Мэдээ Онцлох мэдээ

Шинжилгээний хариу гараагүй байхад Хэнтийн Өмнөдэлгэрт очсон хүн COVID-19-ийн халдвартай нь батлагджээ

Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд очсон нэг иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ. Тухайн иргэн нь шинжилгээний хариугаа хүлээлгүйгээр зорчсон гэх мэдээлэл байгаа тул аймгийн Засаг даргын Тамгын газраас тодруулахад “Гэр бүлийн гурван хүн Өмнөдэлгэрт ирсэн. Уг гэр бүлийн ээж, хүү хоёр Улаанбаатар хотоос гарахаасаа өмнө коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ өгсөн. Ингэхэд хүүгийнх нь хариу СӨРӨГ байсан тул замдаа гарсан байна. Харин ээжийнх нь хариу тухайн үед гараагүй байсан” гэв.

Ийнхүү үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, Хэнтий аймгийн Шуурхай штаб өнөөдөр өглөө хуралджээ.

Тодруулбал, өчигдөр буюу гуравдугаар сарын 16-ны өдөр Эрүүл мэндийн шалтгаантай иргэн Х нарын хүмүүс хувийн автомашинаар PCR шинжилгээнийхээ хариуг хүлээлгүйгээр Хэнтий аймаг руу Дэлүүн Болдогийн постыг тойрон Хэрлэн голын мөсөөр гаран нэвтэрч явах замдаа оройн 19:00 цагийн орчимд Өмнөдэлгэр сумын нэр бүхий хоёр дэлгүүрээр үйлчлүүлсэн байна. Улмаар тэд харьяа сум руугаа зорчиж байх үед нь ХӨСҮТ-ээс аймгийн Шуурхай штаб руу холбогдож тухайн иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарсныг мэдэгджээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Хэнтий аймгийн Шуурхай штаб, Өмнөдэлгэр сумын Шуурхай штаб шуурхай арга хэмжээ авч, сумын төвөөс орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, тухайн дэлгүүрүүдээр үйлчлүүлсэн иргэдийг тогтоож, дам болон ойрын хавьтыг тусгаарлаад байна. Тус дэлгүүрүүдээр коронавирусийн шинжилгээ эерэг гарсан иргэнтэй хамт зорчиж явсан гэр бүлийн гишүүн үйлчлүүлжээ.

Өмнөдэлгэр сумаас сумын төвийн гаднах долоон чиглэлд хоёр хүний бүрэлдэхүүнтэй хяналтын пост, хоёр хөдөлгөөнт эргүүл гаргаж, орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан. Сумын дэлгүүр, үйлчилгээний төвүүд, шатахуун түгээх станцуудыг хааж, нэгдүгээр хавьтагчдаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад шинжилгээний хариу сөрөг гарсан байна.

Аймгийн Шуурхай штабаас Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын 11 хүний бүрэлдэхүүнтэй баг гуравдугаар сарын 17-ны 01:58 цагт Өмнөдэлгэр суманд хүрч удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа аж.

Өнөөдрийн Шуурхай штабын хурлаар ЭМГ-аас нийт хавьтагч нарыг бүрэн тогтоож түүвэрчилсэн аргаар түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу сөрөг гарсныг мэдээллээ. Шуурхай штабаас Өмнөдэлгэр сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлах, сумын иргэд нэвтрэхээр бол нөхцөл байдлаас шалтгаалан эргэж гарахгүй байх, хяналтын цэгийг нэмэгдүүлэх, коронавирусын эмнэл зүйн шинжээс шалтгаалан эрүүл мэндийн байгууллагаас PCR шинжилгээ авахаар боллоо.

Аймгийн Шуурхай штабаас ХӨСҮТ-тэй тогтмол мэдээлэл солилцон ажиллаж байгаа бөгөөд газар дээр Шуурхай штабын судалгааны баг, нэгтгэлийн баг ажиллаж байна.

Гуравдугаар сарын 17-ны 02:06 цагт аймгийн Цагдаагийн газраас батлагдсан тохиолдлыг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн хөтөч автомашинд хүлээлгэн өгсөн байна.

Аймгийн Шуурхай штабаас үүссэн нөхцөл байдлыг мэргэжлийн байгууллагууд хяналтад авсан учраас иргэдийг тайван байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан хувийн ариун цэврээ сахиж, баталгаатай эх сурвалжаас үнэн бодитой мэдээлэл авахыг хүсэж байна.

Эх сурвалж: Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!