Та бидний сайн мэдэх “Сүйт бүсгүйчүүдийн дайн”, “Эр хүнийг 10 хоногт хэрхэн урхидах вэ?” киноны од жүжигчин Кейт Хадсон гурав дахь хүүхдээ тээж яваад дахиад л папарациудын дуранд өртлөө. 39 настай жүжигчин бүсгүй найз залуу болох Данни Фүжикава болон бараг л гэр бүлийн гишүүн нь болох шахсан Австрали нохойтойгоо Калифорнийн Малибуд өнгөрсөн Бямба гаригт ийн зугаалж явжээ.
Цагаан, ягаан өнгө хослосон судалтай, томорч буй гэдсэнд зориулсан бүс гүйлгэсэн, мөргүй, энгийн даашинзыг шигтгээт хүзүүний зүүлттэй хослуулжээ. Энгийн даруу төрхийг бүрдүүлэхдээ Кейт зуны углааш, бөөрөнхий нарны шил, бор арьсан цүнхийг мөрлөж, жижиг хавчаараар үсээ хойш хавчжээ. Харин Фүжикава- Бэйсболын малгай, цагаан футболка, цэнхэр богино өмд өмсөж, нохойгоо цэнхэр оосроор хөтлөжээ.
Америкийн спорт хувцасны онлайн захиалгын жижиглэн худалдааны алдарт Fabletics компанийн үүсгэн байгуулагч тэрээр өөрийн Инстаграм хуудсаараа дамжуулан өнгөрөгч сарын 6-ны өдөр Кейтийн тээж буй өөрийн хүүхдийн хүйсийг охин гэдгийг олон нийтэд видеогоор сэтгэл хөдлөл дүүрэн зарласан юм. Кейт Хадсоны хувьд 6 настай Бингам,14 настай Райдер гэсэн хоёр хүүтэй. Дашрамд дурдахад, Кейтийн эцэг эх хоёр нь мөн л Холливудын алдартай жүжигчид бөгөөд та бидний сайн мэдэх “Хөлгийн гадна” киноны баян хатагтай, олон хүүхэдтэй тосгоны залуугийн дүрд хамтран тоглодог билээ.